card

Эвийн хүлэг ХХК

Танилцуулга

2015 онд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогоор Улаанбаатар хотоос 600 км-н зайд Дорнод аймгийн Хөлөн буйр сум, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

2016 онд ХХААХҮЯ-ний ЖДҮХСангаас зарласан “Махны чиглэлийн үхрийн хагас эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх төсөлд оролцож шалгаран дэлхийн махны үхэр болон махны хонины үүлдэрлэг байдлыг тодорхойлогч Франц улсын Абердин ангус үүлдрийн бух, Суффолк үүлдрийн хуцыг худалдан авч, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор нутагшсан шилмэл хээлтэгч үхэр болон барга үүлдрийн хээлтэгч хонийг үржилд ашиглан 1-р үеийн эрлийз махны ашиг шим сайтай төлийг амжилттай хүлээн авч бойжуулан өсгөж байна. 

Адууны сүргийн үржлийн ажлыг нутгийн хурдын удмын Монгол азарга, Англи, Араб азаргуудаар үржлийн ажил хийж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр зүүн бүсийн хэрэглэгчдийг хангах, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Жил бүр Аймаг, сумдаас зохион байгууллагддаг Намрын ногоон өдрүүд “ Шилмэл мал” үзэсгэлэн худалдаан оролцож хийсэн ажил, бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлэн удаан дараа шагнал хүртсэн. 

 

Зургын цомог

Холбоо барих

Холбогдох утас

+976 7712-2222

Цахим шуудан

sinchi@sinchigroup.com

Салбар компаниуд