card

Синчи групп ХХК

Анх 1999 онд газрын тосны борлуулалтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 5 охин компанитай групп компани болж үйл ажиллагаагаа тэлээд байна.

Бид газрын тосны импорт, борлуулалтаас гадна шингэрүүлсэн хийн импорт, борлуулалт, хийн тоног төхөөрөмжийн угсралт, эрчимжүүлсэн мал аж ахуй, жижиглэн махны борлуулалт, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид улс эх орны эдийн засагт өөрийн бодит хувь нэмрийг оруулж, сонирхогч талуудын  амьдралын чанарыг дээшлүүлж, хүний хөгжлийг дэмждэг, олон улсын жишигт нийцсэн  байгууллагын тогтсон соёл системтэй компани болохын төлөө зорин ажиллах болно.