"Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аян орон даяар 3 сарын хугацаатайгаар зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү аянд Синчи ойл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэн, жолооч нарт мэдээлэл түгээх аянд нэгдэн хамтран ажиллаж байна.
Энэхүү аяны гол зорилго нь зам тээврийн ослыг гарахаас өмнө сэргийлэх юм. Зам тээврийн осол болон бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн бүр үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал.
2022 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 195 хүний амь нас хохирч, 1087 хүн гэмтэж бэртсэнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хүний амь нас хохирсон тохиолдол 68,1 хувиар, гэмтсэн хүн 58,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иймд нойр дутуу ядарсан үедээ замд гарахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, хурдаа тохируулж орон нутгийн замд зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.