Шингэрүүлсэн нефтийн хийн шинж чанар нь пропан бутаны хольц болон бусад хольцын эзлэх хувиас шалтгаалдаг байна. Монгол улсын цаг уурын нөхцөлөөс шалтгаалж пропан, бутан холимогийн найрлагыг өвлийн болон зуны гэж ангилдаг. Өвлийн үед холимогийн найрлагад пропаны (C3H8) агууламж ихтэй, зуны үед бутаны (С4H10) агууламж ихтэй байдаг.
Пропан ба бутан нь хоёулаа хий төлөвт бага температурт буцлагч хийнүүд юм. Пропан -42С (атмосферийн даралтад), Бутан -0,5С (атмосферийн даралтад) шингэрдэг.
Үүнээс шалтгаалан өвлийн улиралд ШНХ-н пропаны эзлэх хувь ихэсдэг учир нь уурын хат (хольцын дэгдэлт)-г нэмэгдүүлэх арга юм. Ууршилт бага байвал хэрэглэгчийн автомашин өвлийн цагт асахгүй байх элбэг тохиолддог. Зуны улиралд орчны температур өндөр үед уурын хат (хольцын дэгдэлт)-г ихэсгэх нь газын ууршилт ихсэх, хөдөлгүүрт гэмтэл үүсгэх сөрөг талтай. Иймд зуны улиралд уурын хат (хольцын дэгдэлт) багатай бутаны (С4H10) ашиглах нь зохимжтой.