Шатахуунаас гадна таны машины хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй шингэнүүд байдаг. Үүнд:
- Хөдөлгүүрийн тос
Хөдөлгүүрийн хөдлөх эд ангиудыг тосолж, элэгдэл, зэврэлийг бууруулж, хөдөлгүүрийг цэвэрхэн байхад тусалдаг. Хэрвээ таны хөдөлгүүрийн тосны гэрэл ассан үед мөн машины урд хэсгийн гадаргууд хар, бор өнгийн тосон дуслууд бий болсон байвал засварт хандахыг зөвлөж байна.
- Хурдны хайрцагны шингэн
Хурдны хайрцагны хэсгүүдийг тосолж, хөргөх, хамгаалах, цэвэрлэх үүрэгтэй байдаг байна. Улаан эсвэл зэвний өнгөтэй тосон дуслууд бий болох эсвэл араа халтирах эсвэл араа солих үед удаж байгаа тохиолдолд завсарт хандаарай.
- Хөргөлтийн шингэн
Авто машины хөдөлгүүрийн ажиллагааны явцад, түүний эд ангиудад их хэмжээний халалт үүсэж байдаг. Хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд түүнийг хөргөх зайлшгүй шаардлага гарч ирдэг. Хөргөлтийн систем нь хөдөлгүүр дэхь нийт түлшний шаталтаас үүссэн халалтын 25-30%-ийг гадагшлуулж чаддаг.
Хөргөлтийн шингэн нь хөдөлгүүр доторх халууныг өөртөө шингээж, радиаторт орж хөрөн буцаж хөдөлгүүрт орох давтамжаар хөдөлгүүрийг хөргөдөг. Хөдөлгүүр хэт халах, машин халах үед нялуун үнэр гарсан тохиолдолд засварт хандаарай.
- Тоормосны шингэн
Тоормосны шингэн нь эд ангийн хөдөлгөх, тослох үүрэгтэй. Тоормосны хэсгийн доор хув шаргал өнгөтэй шингэний үлдэц бий болох, Тоормос педаль дээр гишгэхэд хөвсгөр мэдрэмж төрөх, гэнэт сул гишгэгдэх тохиолдолд засварт хандаарай.
- Жолоодлогын хүчлүүрийн шингэн
Жолоодлогын хүчлүүр нь гидравликийн систем байдаг бөгөөд жолооны хурдыг эргүүлэх үед даралтын насосоор гидравлик шингэний даралтын хүчийг бий болгон дугуйг хялбар залахад ашигладаг. Жолооны хүрдийг эргүүлэхэд бэрхшээлтэй байх, жолоо эргүүлэх үед гонгоносон чимээ гарах, урд хэсэгт тосон дуслууд бий болох, шингэн алдагдах зэрэг асуудал тулгарвал засварт хандаарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn