LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий гэж юу бэ?

LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий гэж юу бэ?

Шингэрүүлсэн нефтийн хий буюу Liquefied Petroleum Gas нь пропан  (C3H8), бутаны (C4H10) хольц юм. ШНХ нь өнгөгүй, үнэргүй, шатах нь амархан алканы группын органик нүүрсустөрөгчөөс бүрддэг. Мөн хадгалж тээвэрлэхэд шингэн төлвөөр нь, хэрэглэхдээ ууршилтын процедурын дараахь хийн төлөвөөр хэрэглэдэг. Шингэн төлөвт байгаа 1 л газ нь хийн төлөвт байгаа 0.26м3 газтай тэнцдэг байна.

 Шингэрүүлсэн нефтийн хий нь маш олон давуу талтай байдаг. Жишээ нь:

  • Зөв ашиглавал LPG нь цэвэрхэн, аюулгүй, хүртээмжтэй, үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр юм
  • Уушгийг гэмтээж болох утаа тортогыг ялгаруулдаггүй
  • Хөрс, ус, газрын доорх усанд ямар ч хортой нөлөө үзүүлдэггүй
  • Уламжлалт түлшнээс 5 дахин илүү үр ашигтай байдаг. Бүрэн шаталт явагддаг.
  • Байгальд ээлтэй буюу нүүрс, мод, цахилгаанаас бага хүлэмжийн хий ялгаруулдаг.
  • Дизель түлш, бензин, мод, нүүрснээс бага агаарыг бохирдуулдаг.
  • Дулаан ялгаруулалт өндөр.

LPG-н шинж чанарууд:

  • Агаартай харьцуулбал 1,5 дахин хүнд нягттай бөгөөд амархан тархдаггүй.
  • LPG нь ойролцоогоор 1,8-9,5%-ийн концентрацитай агаартай шатамхай хольц үүсгэдэг.

Хамгийн анх 1910 онд АНУ-ын иргэн Валтер Снелинг шатахууныг ууршуулж үзсэн ба тэрээр шатахууны ууранд пропан, бутан, төрөл бүрийн хөнгөн нүүрсустөрөгч байгааг олж мэдсэн байна.  Валтер снелинг шатахуунаас пропан, бутан ялгагч төхөөрөмж зохион бүтээжээ. Хийн түлшнийг хамгийн анх 1912 онд ахуйн зориулалтаар /Хоол хийх/ ашигласан ба харин автомашинд 1913 оноос ашиглаж эхэлжээ.